ЮБИКАБ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- 1.1 Энэхүү журам нь “ЮБИКАБ” дуудлагын үйлчилгээний онцлогийг харгалзан, зорчигч, жолооч, компанийн ажилтан нарын харилцаа, байгууллагын дотоод зохион байгуулалт, ажил үйлчилгээний чанар, сахилга бат, үйл ажиллагааг зохицуулах зорилготой.
- 1.2 Үйлчилгээний дотоод журмын зорилго нь хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа жолооч нарын эрх, үүрэг, хариуцлага болон дуудлагаар хангах, шугамын зохион байгуулалт, сахилга батыг сахих, гэрээг цуцлах зэрэг хамтран ажиллах зохицуулалтын асуудлаар дуудлагаар хангагч, ажил гүйцэтгэгч нарын хооронд үүсэх байнгын болон тодорхой харилцааг шийдвэрлэхтэй холбогдсон эрх зүйн үндсэн зарчмыг тогтоож хэрэгжүүлэхэд оршино.
- 1.3 “ЮБИКАБ”-аас дуудлага авдаг, дуудлага, хүргэлт, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг нийт жолооч нар энэхүү журмыг дагаж мөрдөнө.
- 1.4 Энэхүү журмыг байгууллагын менежерүүд, ахлахууд, жолооч нар нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелэлтэд ЮБИКАБ удирдлагын баг хяналт тавин ажиллана.
ХОЁР. ЮБИКАБ ХХК БОЛОН ЖОЛООЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
А. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
- 2.1.1 Жолооч нарыг үйлчилгээ үзүүлэх бололцоог бүрдүүлэн дуудлагыг техникийн сааталгүй дамжуулах, байнгын зорчигчдын тоог нэмэгдүүлэх талын арга хэмжээг оновчтой зохион байгуулах үүрэгтэй
- 2.1.2 Үйлчилгээний дотоод журмыг цаг үеийн шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах үүрэгтэй
- 2.1.3 Зарласан хуралд хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй тохиолдолд хурал эхлэхээс 24 цагийн өмнө мэдэгдэнэ, мэдэгдээгүй бол хурал тасалсанд гэж үзэн хариуцлага тооцох эрхтэй
- 2.1.4 Жолооч нарын үйлчилгээ үзүүлэх дэг журмыг бэхжүүлэх, зохион байгуулалтыг хангах сахилга зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрхтэй
- 2.1.5 Жолоочийн бичгээр өгсөн зөвшөөрөл /гэрээ/-ийн дагуу түүний эмзэг мэдээлэл, биометрик мэдээлэл, генетик мэдээллээс бусад хувийн мэдээллийг зөвхөн гэрээ байгуулах болон түүний хэрэгжилтийг хангуулах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах эрхтэй.
- 2.1.6 Дээрх мэдээллийг боловсруулах, ашиглах хугацаа нь Жолооч, Үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний хугацаатай адил байна.
- 2.1.7 Энэхүү журмын 2.1.5-д заасан хувийн мэдээллийг дараах зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулж болно.
- 2.1.7.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр мэдээлэл дамжуулахыг шаардсан тохиолдолд тэдгээрт,
- 2.1.7.2 Гуравдагч этгээдтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлсэн бол шаардлагатай тохиолдолд тухайн гуравдагч этгээдэд,
Б. Жолоочийн эрх, үүрэг
- 2.2.1 Холбогдох хууль тогтоомж, ЮБИКАБ үйлчилгээ үзүүлэх журам, багийн ахлах, удирдлагаас өгсөн үүрэг, зөвлөмж, шаардлагыг хүлээн авч биелүүлж ажиллах үүрэгтэй.
- 2.2.2 Ажлын байрны эмх цэгц, машины ариун цэврийг сахиж галын болон техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэгтэй
- 2.2.3 Жолооч сард 1 удаа байгууллагын ажилд заавал оролцож хуваарийн дагуу компаний үйлчилгээнд явах үүрэгтэй.
- 2.2.4 Үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулсан, түүнд саад учруулж байгаа мэдээлэл, нөхцлийг нэн даруй багийн ахлах, удирдлагад мэдэгдэх үүрэгтэй
- 2.2.5 Гэрээний дагуу Үйлчилгээ үзүүлэгчид өгсөн өөрийн хувийн мэдээллээ устгуулах, засварлуулах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид бичгээр мэдэгдэнэ.
- 2.2.6 Хэрэв дээрх мэдээллийг устсанаар тухайн жолооч цаашид дуудлага хүлээн авах боломжгүй болох тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болно.
ГУРАВ. ЖОЛООЧТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ ДАГУУ АЖИЛЛУУЛАХ, ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ
- 3.1 Шаардлага хангасан Жолоочтой гэрээ байгуулах, гэрээг цуцлах тухай асуудлыг энэхүү журам болон тухайн иргэнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээр зохицуулна.
- 3.2 Үйлчилгээний журмыг зориуд санаатайгаар давтан зөрчих, шударга бус ажиллах, согтуу, мансуурсан үедээ үйлчилгээ үзүүлэсн болон үйлчилгээний нэр хүндэд харшлах ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан зэрэг тохиолдолд ЮБИКАБ талын шийдвэрээр гэрээг цуцалж Жолоочид үзүүлэх үйлчилгээг цуцална.
ДӨРӨВ. Үйлчилгээнд тавигдах шаардлага
А. Үйлчилгээнд машинаа бэлдэх тухай
- 4.1.1 Системд бүртгэлтэй улсын дугаар, загвар, өнгө бүхий машинаар үйлчилнэ.
- 4.1.2 Машин нь цэвэрхэн, элдэв үнэргүй байна
Б. ЮБИКАБ системийг ажилд бэлдэх тухай
- 4.2.1 Дуудлагын системийг ажиллуулах ухаалаг утас нь хэвийн ажиллагаатай байна
- 4.2.2 Систем дээрх утасны бүртэл нь систем суусан төхөөрөмжин дээрх утасны дугаартай таарсан байна
- 4.2.3 Ухаалаг төхөөрөмжөө машин дотроо цэнэглэх цэнэглэгчтэй байна
- 4.2.4 Ухаалаг төхөөрөмжөө тоолуурын байрлалд бэхлэх суурьтай байна
- 4.2.5 Ухаалаг төхөөрөмжийн Дата эрх нээлттэй, GPS, 3G хэвийн ажиллагаатай байх
В. Дуудлага хүлээн авах тухай
- 4.3.1 Дуудлага хүлээн авах хэсгийг зөвхөн үйлчилгээнд гарахад бэлэн болсон үедээ идэвхжүүлнэ
- 4.3.2 Ирсэн дуудлага болгоныг хүлээн авч чанартай гүйцэтгэнэ.
- 4.3.3 Ирсэн дуудлагнаас шилих, хэт их олон дуудлага авалгүй явуулах нь танд дуудлага өгөх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах нөхцөл болохыг анхаарна уу.
- 4.3.4 Ирсэн дуудлагын Хаяг, хаяг хүртэлх зайн мэдээллийг анхааралтай уншисны дараа дуудлагаа авна
Г. Хаягандаа очих тухай
- 4.4.1 Хаяг тодорхойгүй, эргэлзээтэй бол зорчигч руу холбогдон хаягийг тодруулна
- 4.4.2 Хаяг руугаа очихдоо зам хазайлгүй шуурхай очих. Зорчигч таны ирж байгаа мэдээллийг утсан дээрээ байнга харах тул зам хазайх нь зорчигч дуудлагаа цуцлах нөхцөл болдог
- 4.4.3 Хаягандаа БҮРЭН очсоныхоо дараа ИРЛЭЭ товч дарж зорчигчид мэдэгдэнэ
Д. Аялал эхлүүлэх
- 4.5.1 Хаягандаа очсоноос хойш 5 минут зорчигч гарч иртэл хүлээнэ. Хүлээлгийн 5 минутан дотроо зорчигч руу заавал залгах шаардлаггүй
- 4.5.2 Зорчигч гарч ирэхэд аялал эхлүүлэх 4 оронтой тоог нь ЗААВАЛ асууж кодыг нь хийн аяллыг эхлүүлнэ
- 4.5.3 Үндсэн хүлээлгийн 5 минут өнгөрсөн ч зорчигч гарч ирээгүй тохиолдолд зорчигч руу холбогдон төлбөртэй хүлээлэг эхлүүлэх зөвшөөрөл авч, хүлээлгийг эхлүүлнэ.
Е. Аяллыг цуцлах
- 4.6.1 Хаягандаа очиж ИРЛЭЭ дарснаас хойш үндсэн хүлээлгийн 5 минут өнгөрч зорчигчтой холбогдох үед Зорчигч үйлчилгээ авахаас татгалзсан эсвэл утас нь удаа дараа холбогдоогүй тохиолдолд аяллыг Жолооч цуцлан дараагийн үйлчилгээндээ гарна
- 4.6.2 Хаяг болон байршлын мэдээллийг буруу уншсанаас дуудлагыг авсан тохиолдолд Жолооч зорчигч руу холбогдон хүлцэл өчөөд дуудлагаа Зорчигчоор цуцлуулж дараагийн үйлчилгээгээ авна.
Ё. Аяллыг гүйцэтгэх
- 4.7.1 Аяллын туршид тоолуурыг Зорчигчид харагдах байрлалд байнгын асаалттай байлгана
- 4.7.2 Аяллын туршид Зорчигчдой эелдэг, мэргэжлийн харилцах
Ж. Төлбөр тооцоо
- 4.8.1 Бүх Жолооч нар төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хийх боломжтой байна
- 4.8.2 Төлбөрийг зөвхөн тоолуурын заалтаар авч хариулт мөнгийг дутаалгүй Зорчигчдод өгнө
- 4.8.3 Жолоочийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч Купон ашиглан төлсөн тохиолдолд тухайн төлбөр нь Жолоочийн Yellow card дансанд шилжинэ.
- 4.8.4 Жолооч Yellow card-нд хуримтлагдсан мөнгийг Кредит цэнэглэх, шатахуун авах зэргээр Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгосон хэлбэрээр ашиглана.
З. Давхар дуудлага авах тухай
- 4.9.1 Эхний зорчигчыг буулгах байрлалд 1км дотор ойртож ирснээс хийш дуудлага авах хэсгийг идэвхжүүлэн давхар дуудлага хүлээн авна
- 4.9.2 Зорчигчид үйлчилгээ үзүүлж байхдаа ямарч тохииолдолд нэмж хүн авахгүй.
И. Аялал дуусгах
- 4.10.1 Зорчигч очих газраа хүрэхэд аяллыг дуусгаж төлбөрөө хийнэ
- 4.10.2 Зорчигчийг буух болоход эд зүйлсээ мартсан эсэхийг заавал лавлах ба буусныг нь дараа машинаа шалгаж ямар нэг эд зүйл орхигдсон тохиолдолд Зорчигчид нэн даруй хүлээлгэн өгөх эсвэл Ахлах, Менежерт мэдэгдэн хүлээлгэн өгнө.
К. Хэрэглэгчийн гомдлыг “ҮЛ МАРГАХ” журмаар шийдвэрлэх тухай
- 4.11.1 Хэрэглэгчийн гомдол систем дээр бүртгэгдсэн тохиолдолд “Үл маргах” журмаар хариуцла тооцогдоно.
- 4.11.2 Систем дээр бүртгэгдсэн Хэрэглэгчийн гомдoлтой биечлэн танилцаж болох ба энэ хүсэлтээ багийн ахлахдаа тавина
- 4.11.3 Хэрэглэгч тухайн жолооч дээр гомдол гаргасантай холбоотойгоор дараагийн дуудлагыг авахгүй байх, санаатайгаар үйлчилгээн дээрээ доголдол гаргах зэрэг үйлдэл нь бусад жолооч, нийт ЮБИКАБ үйлчилгээний нэр хүндэд санаатайгаар хохирол учруулсанд тооцогдоно
Л. Ээлжийн жолооч ажиллуулах тухай
- 4.12.1 Жолооч 1 хүртэл ээлжийн жолоочтой байхыг зөвшөөрнө
- 4.12.2 Ээлжийн жолооч нь үндсэн жолоочын нэгэн адилаар ЮБИКАБ тай гэрээ хийх ба гэрээ нь үндсэн жолоочын гэрээтэй хавсаргагдана.
- 4.12.3 ЮБИКАБ дээр ээлж солихдоо үндсэн жолоочын эрхээс гарч өөрийн эрхээр нэвтэрч орж ажилдаа гарна
М. Үйлчилгээ сунгах тухай
- 4.13.1 ЮБИКАБ дуудлагын үйлчилгээнд ашиглагдах Кредитийг жолооч Үйлчилгээ үзүүлэгчээс урьдчилан худалдан авна.
- 4.13.2 Тухайн худалдан авсан Кредит нь Жолоочийн үйлчилгээний шимтгэлд зарцуулагдана.
- 4.13.3 Хамтран ажиллах гэрээгээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийг зарах буюу солих тохиолдолд 3 хоногийн дотор компанид мэдэгдэж дахин бүртгүүлж, лого наалгаснаар дуудлага авах эрхтэй болно.
ТАВ. АЖЛЫН ХАРИУЦЛАГА, САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
- 5.1 ЮБИКАБ Үйлчилгээ үзүүлэх журмыг зөрчсөн жолоочид шийтгэл ногдуулах асуудлыг тухайн жолоочын харьяалагдах багийн Ахлах, эсвэл компанийн удирдлага болох захирал, менежер нар шийдвэрлэнэ.
- 5.2 Ажлын хариуцлага алдсан, үйлчилгээний журмыг зөрчсөний улмаас бусдад учирсан хохирол болоод бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлийн өмнө байгууллага хариуцлага хүлээхгүй ба жолооч өөрийн биеэр хариуцна.
- 5.3 Жолооч нь үйлчилгээ үзүүлэх явцдаа Монгол улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зөрчиж, хэрэглэгчид хохирол учруулсан бол хуульд заасан хариуцлагыг бие даан хүлээж, хэрэглэгчийг хохиролгүй болгоно.
- 5.4 Жолооч журмыг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагын ноогдуулна. Үүнд:
- 5.4.1 Сануулах
- 5.4.2 Кредитийн торгууль (зөрчлөөс шалтгаалан 5000-500000 кредит)
- 5.4.3 Дуудлага хаах (зөрчлөөс шалтгаалан 3-72 цаг)
- 5.4.4 Юбикаб систем дээрээс хасах
- 5.4.5 Юбикаб систем дээр дахин бүртгэлээ сэргээх эрхгүй болох
ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ ДАГАН МӨРДӨХ
- 6.1 Энэхүү дагаж мөрдөх журмыг “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын таксины үйлчилгээнд явж буй нийт жолооч нар дагаж мөрдөнө. Шинээр бүртгүүлж үйлчилгээнд гарч байгаа жолооч нар уншиж танилцсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөнө.
- 6.2 ЮБИКАБ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ нь “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын үйлчилгээнд явж байгаа жолооч нартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ны салшгүй хэсэг бөгөөд хамтдаа хүчин төгөлдөр үйлчилнэ.
© ЮБИКАБ ХХК 2023.06.05