ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсаны дараа зөвшөөрөхийг хүсье. Хэрэв та, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд энэ нь бидний харилцаанд хууль зүйн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд, таньд үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал байгаа бол түүнийг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан бидэнд мэдэгдэхийг хүсье.
- Юбикаб нь үйлчилгээний нөхцөлд бие даан өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, нэмэлт өөрчлөлт нь www.ubcab.mn вэб хуудас болон аппликейшнд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
- Юбикаб нь Мэдээллийн технологийн компани бөгөөд, өөрийн програм хангамжаар дамжуулан, хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч нарыг хооронд нь холбон зуучлах төрлийн үйлчилгээ үзүүлдэг болно.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн UBCAB аппликейшн ашиглан гүйцэтгэсэн үйлчилгээнд хамаарах бөгөөд, хэрэглэгч, жолооч нар хувиараа тохирч гүйцэтгэсэн үйлчилгээнд хамаарахгүй.
-
Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах бүрт, дараах гэрээ байгуулагдсанд тооцогдоно.
- Хэрэглэгч, жолооч нарын хооронд тээвэрлэлтийн болон түрээсийн үйлчилгээний гэрээ
- Юбикаб Хэрэглэгч нарын хооронд дуудлага /зуучлалын/-н үйлчилгээний гэрээ
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
-
Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар тайлбарлана.
- “Аппликейшн” гэж гар утас, бусад төхөөрөмжид зориулагдан хэрэглэгчид нээлттэй байршуулсан UBCAB аппликейшн болон гуравдагч этгээдийн системд байршсан мини апп-г,
- “Хэрэглэгч” эсвэл “Үйлчлүүлэгч” гэж аппликейшныг өөрийн төхөөрөмжид татан авч, хэрэглэж байгаа эцсийн хэрэглэгч хувь хүн, хуулийн этгээдийг,
- “Төлбөр” гэж хэрэглэгч өөрийн авсан үйлчилгээндээ тохируулан аппликейшн дэх тарифаар тооцон төлөх жолоочийн төлбөр болон Юбикабын зуучлалын хөлс, татвар хураамж бөгөөд аппликейшны тарифыг үйлчилгээний төрлөөс хамааран Юбикаб-с тогтоосон байна.
-
“Юбикаб” гэж:
- UBCAB аппликейшныг эзэмшигч "Юбикаб” ХХК болон.
- стандарт такси үйлчилгээг үзүүлдэг “Юбикаб Бригад хоршоо”,
- шуурхай хүргэлт үйлчилгээг үзүүлдэг “Юбикаб Экспресс” ХХК,
- төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч “Юбикаб Пэй” ХХК-г тус тус,
- Менежментийн үйлчилгээ үзүүлэгч “Юбикаб Холдинг” ХХК,
- Хэрэглэгчийн үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгч “Юбиколл МН” ХХК-г тус тус ойлгоно.
- Хэрэглэгчийн үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгч “Юбиколл МН” ХХК-г тус тус ойлгоно.
- “Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч” гэж Юбикабаар дамжуулан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж буй дараах этгээдүүд байна.
- Хувийн тээврийн хэрэгсэлтэй жолооч,
- Мерчант,
- “Хувийн мэдээлэл” гэж таныг тодорхойлох таны овог нэр, яс үндэс, арьсны өнгө, утасны дугаар, банк, картын мэдээлэл, сонирхол, имэйл хаяг, зураг, регистрийн дугаар, биометрик мэдээлэл, төрсөн огноо, гэрлэлтийн мэдээлэл, шашин шүтлэг, эрүүл мэндийн мэдээлэл, тээврийн хэрэгсэл, даатгалын мэдээлэл болон бусад мэдээллийг,
- “Платформ” гэж UBCAB аппликйшн болон түүний эх код, бусад код, хадгалагдаж байгаа тоон болон бусад мэдээлэл, програм хангамжийг,
- “Юбикабын үйлчилгээ” гэж хэрэглэгч болон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийг холбох зуучлалын үйлчилгээг,
-
“Үйлчилгээ” гэж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж буй дараах төрлийн үйлчилгээг ойлгоно.
- Стандарт такси үйлчилгээ,
- Хувийн тээврийн хэрэгсэлтэй этгээдийн үзүүлэх зорчигч тээврийн үйлчилгээ,
- Автомашин түрээсийн үйлчилгээ,
- Шуурхай хүргэлтийн үйлчилгээ,
- Дуудлагын жолоочийн үйлчилгээ
ГУРАВ. НАСНЫ ХЯЗГААР
- 16 болон түүнээс дээш насны хэрэглэгч UBCAB үйлчилгээг бие даан ашиглах бөгөөд, 12 болон түүнээс дээш насны хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийн төхөөрөмжийг тэдгээрийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж болно.
- Хэрэглэгч 12-с 16 насны этгээдэд өөрийн төхөөрөмжөө ашиглуулсан тохиолдолд төхөөрөмж ашиглагч нь түүнтэй холбоотой эрсдэлийг бие даан хариуцна.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
- Хэрэглэгч аппликейшныг ашиглан өөрийн хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээний дуудлагыг 24 цагаар өгөх эрхтэй.
- Зорчигчдын тоо, авах үйлчилгээний онцлогт тааруулан бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн сонголтоор захиалах, захиалсан үйлчилгээгээ ашиглахыг жолоочоос шаардах эрхтэй.
- Жолоочид шаардлага тавих, санал гомдол хүргүүлэх эрхтэй.
- Хүлээлгийн хугацаанаас хэтрүүлэлгүй жолоочийг хүлээлгэх эрхтэй.
- Жолоочид “Тип” өгөх эрхтэй.
- Хэрэглэгч нэг төхөөрөмжид нэг бүртгэл ашиглана.
- Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцах бөгөөд бусдад дамжуулан ашиглуулснаас үүдэн гарах хариуцлагыг хүлээнэ.
- Үйлчилгээг ашиглах явцдаа хэрэглэгч Монгол улсын хууль тогтоомж, энэхүү нөхцөл болон ёс зүйн дүрмийг баримтална.
- Хэрэглэгч програм хангамжид санаатайгаар хохирол, гэмтэл учруулах, вирус, трояан гэх мэт хортой код нэвтрүүлэх, мэдээлэлд халдахыг хориглоно.
- Хэрэглэгч санаатайгаар худал дуудлага өгөх, олон дахин дуудлага цуцлахыг хориглоно.
- Шаардлагатай тохиолдолд Юбикаб хэрэглэгчийн хуулиар хориглоогүй хувийн мэдээллийг түүний зөвшөөрлөөр ашиглах, төрийн эрх бүхий этгээдэд дамжуулахыг зөвшөөрнө.
- Шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчээс баримт бичиг, зөвшөөрөл үзүүлэхийг шаардаж болно.
- Өөрийн авсан бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг системээр дамжуулан тухай бүр бүрэн төлнө.
- Үйлчилгээг ашиглахдаа зорчигчийн тоог харгалзан дуудлага өгөх бөгөөд, зөвшөөрөгдсөнөөс илүү хэрэглэгч үйлчлүүлэх тохиолдолд Жолооч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
- Жолоочтой үйлчилгээтэй холбоогүй асуудлаар хувийн харилцаа тогтоохыг хориглоно.
- Жолоочийн болон бусад гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, эд зүйлийг гэмтээж, бохирдуулсан тохиолдолд хохирлыг хариуцан барагдуулна.
ТАВ. ЮБИКАБЫН ЭРХ ҮҮРЭГ
- Юбикаб нь өөрийн бүртгэлтэй жолооч нартаа үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдүүлж ажиллахыг эрмэлзэнэ.
- Жолооч нартаа сургалт орж, харилцаа хандлага, үйлчилгээний нөхцөлийг сургахыг эрмэлзэнэ.
- Хэрэглэгчид хамгийн ойр байрлах жолоочтой холбох боломжтой системийг хөгжүүлнэ.
- Гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй маргааныг хүлээн авч, шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч, жолоочийн зөрчлийн журамд заасан онц ноцтой зөрчил гаргасан хэрэглэгчийг системээс хасах эрхтэй.
- Хэрэглэгчийн аяллын явцад Монгол улсын зар сурталчилгааны тухай хуульд заасан агуулга агуулга бүхий гуравдагч этгээдийн зар сурталчилгааг нэвтрүүлэх эрхтэй.
- Интернет сүлжээ, банкны систем зэрэг гуравдагч этгээдийн сүлжээтэй холбоотой үүссэн харилцаанд Юбикаб хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч болон жолооч (эсвэл бусад гуравдагч этгээд) нарын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргаан, харилцаанд Юбикаб хариуцлага хүлээхгүй.
- Жолооч эсвэл бусад гуравдагч этгээд нь хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой бусдад учруулсан хохирол, хуулийн хариуцлагыг бие даан хариуцна.
ЗУРГАА. ТӨЛБӨР
- Юбикабын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг Юбикаб тогтоох бөгөөд, уг үнийг www.ubcab.mn вэбсайт эсвэл UBCAB аппликейшнд байршуулсан байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчийн төлбөр /дуудлагын үнэ, км-н төлбөр, оргил цагийн төлбөр, тип, хугацааны төлбөр гэх мэт/, Юбикабын зуучлалын төлбөр, татвар хураамж багтсан байна.
- Хэрэглэгч Аппликейшны тооцоолсон төлбөрийг бүрэн төлөх бөгөөд, тооцоолсноос бусад төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.
- Төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар, бэлгийн картаар төлөх боломжтой.
- Хэрэглэгч үйлчилгээ авахаас өмнө жолоочид “BID” өгөх сонголтыг хийх эрхтэй бөгөөд, “BID” нь үйлчилгээний төлбөр дээр нэмэлтээр бодогдоно.
- Замын хөдөлгөөний түгжрэлээс хамааран оргил цагийн төлбөр бодогдох боломжтой бөгөөд, оргил цагийн төлбөрийг аппликейшнээр дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
- Хэрэглэгч төлбөрийг төлсний дараа имэйл хаягт /Ибаримт системд бүртгүүлсэн тохиолдолд автоматаар/ цахим төлбөрийн баримт жолоочоос үүснэ.
- Хэрэглэгч Апп дээр ибаримт бүртгүүлээгүй, эсвэл имэйл хаягаа тохируулаагүйгээс цахим баримт үүсээгүй тохиолдолд Юбикаб хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч байгууллагын ибаримт авах сонголтыг хийгээгүй бол түүний аялалд хувь хүний сугалааны дугаар бүхий ибаримт үүснэ.
ДОЛОО. МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛ
- Хэрэглэгч дуудлага өгөхдөө өөрийн авах үйлчилгээний онцлог, зорчигчдын тоо, үйлчилгээний үнэ тариф, төлбөрийн нөхцөлийг сайтар тооцоолж, дуудлага өгнө.
- Дуудлага өгөх сонголтыг хийснээс хойш тохирох жолооч олдох хүртэл хэрэглэгч дуудлагыг хэдийд ч цуцлах эрхтэй байна.
- Жолооч дуудлагыг хүлээн авч, дуудлага өгсөн байршилд ирснээс хойш дуудлагыг цуцлах тохиолдолд хэрэглэгч цуцлалтын торгууль төлөх бөгөөд, торгуулийн хэмжээг Юбикаб тухай бүр тогтооно.
- Хэрвээ та цуцлалтын торгууль үндэслэлгүйгээр тооцогдсон гэж үзвэл Апп-р дамжуулан Юбикабд хүсэлт гаргаж, хэрвээ үндэслэлгүй болох нь тогтоогдвол торгуулийг цуцлах боломжтой.
- Хэрэглэгч, жолооч нар харилцан мэдээлэл солилцох зорилгоор хоорондоо апп доторх дуудлага хийх боломжтой бөгөөд, дуудлагын мэдээлэл хадгалагдахгүй.
НАЙМ. ЖОЛООЧИЙГ ҮНЭЛЭХ, ГОМДОЛ ГАРГАХ
- Хэрэглэгч үйлчилгээ үзүүлсэн жолоочийг үйлчилгээний стандарт, харилцаа хандлага дээр үндэслэн 1-5 хүртэлх оноогоор үнэлнэ.
- Хэрэглэгчийн өгсөн үнэлгээ бүрийн мэдээллийг Юбикаб хадгалж, тухайн жолоочийн дундаж үнэлгээг гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулахад ашиглана.
- Хэрэглэгч тухайн жолоочийн харилцаа хандлага, тээврийн хэрэгслийн стандарт нь шаардлага хангахгүй гэж үзсэн тохиолдолд тухайн жолоочтой дахиж таарахгүй байх тохиргоог идэвхжүүлэх боломжтой.
- Хэрэглэгч жолоочийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг лавлах утсаар болон Апп-н гомдол хүлээн авах сувгаар Юбикабд гаргах бөгөөд, Юбикабын зүгээс талуудын тайлбарт үндэслэн гомдлыг шийдвэрлэхийг эрмэлзэн ажиллана.
- Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой гомдлыг хэрэглэгч эрх бүхий хууль, шүүхийн байгууллагад хандан гаргаж, шийдвэрлүүлнэ.
- Хэрэглэгч өөрийн эд зүйлээ тээврийн хэрэгсэлд үлдээсэн бол ажлын нэг өдрийн дотор Юбикабд гомдол гаргах эрхтэй бөгөөд, энэхүү харилцаанд аялал гүйцэтгэсэн жолооч, хэрэглэгч нар оролцоно.
ЕС. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
-
Юбикаб нь хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулна.
- Утасны дугаар: Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд утасны дугаараар нэвтэрнэ. Мөн апп ашиглахад хэрэглэгч утасны дугаараа зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй мэдээлэл тул хүний хувийн мэдээлэлд хамаарахгүй болно.
- Фейсбүүк: Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх зорилгоор фейсбүүк холболт хийж аккаунт үүсгэж болно. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
- Цахим шуудан: Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх болон хэрэглэгчид төлбөрийн ибаримт олгох зорилгоор цахим шууданд холболт хийж аккаунт үүсгэдэг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
- Байршил: Хэрэглэгч апп-аар дуудлага өгөх үед хэрэглэгчтэй хамгийн ойр жолоочтой холбох зорилгоор хэрэглэгчийн байршлын мэдээллийг авдаг. Мөн хэрэглэгчийн аяллын мэдээллийг апп-д өөрт нь харагдах байдлаар байршуулдаг. Энэ мэдээлэл нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл юм.
- Гэрийн хаяг, ажлын газрын хаяг: Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрийн хаяг, ажлын хаягийг өөрийн утас дээр апп татсаны дараа оруулж болох бөгөөд энэ хаягийг систем хадгалахгүй. Харин хэрэглэгч дараагийн дуудлагыг шуурхай хийхэд эдгээр хаягийг өөрөө сонгон хэрэглэх боломжтой. Энэ мэдээллүүд нь хэрэглэгчийн байршлын болон оршин суугаа хаягийн мэдээлэл буюу хүний хувийн мэдээлэлд хамаарах хэдий ч системд зөвхөн хэрэглэгч өөрийн сонголтоор хэрэглэнэ.
-
Юбикаб дээрх мэдээллийг дараах зорилгоор цуглуулна.
- Утасны дугаар: Жолооч хэрэглэгчтэй холбогдож очиж авах хаяг тодруулахад ашиглана.
- Цахим шуудан: Хэрэглэгчид төлбөрийн И-баримт илгээх зорилгоор ашиглана.
- Байршил: Хэрэглэгч апп-аас такси дуудлага өгөхийн тулд түүний байршлыг тодруулах шаардлагатай. Учир нь хэрэглэгчтэй хамгийн ойр байгаа жолоочтой холбож өгөх зорилготой мөн хэрэглэгч апп-с хүссэн үедээ өөрийн аяллын мэдээллийг харах, такси үйлчилгээний зардлаа хянах боломжтой юм.
- Гэрийн хаяг, ажлын газрын хаяг: Энэ мэдээллийг хэрэглэгч дуудлага өгөхдөө өөрийн гар утас дахь апп.д оруулснаар сонгон ашигласан тохиолдолд жолооч хэрэглэгчийг очиж авах, хүргэхэд ашиглана.
- Юбикаб нь үйл ажиллагаандаа “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем-ISO 27001: 2013” стандартыг нэвтрүүлж, мөрдөж ажиллана.
- Юбикаб мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
- Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцогдоно.
- Хэрэглэгч өөрийн Юбикабд хадгалагдсан мэдээллээ хүссэн үедээ татаж авах болон устгах эрхтэй байх бөгөөд, энэ талаар хүсэлтээ апп-н хүсэлт хэсэгт гаргана. Хүсэлтийг Юбикабын төв оффист өөрийн биеэр болон нотариатаар баталгаажсан итгэмжлэл бүхий төлөөлөгчөөрөө дамжуулан гаргана.
АРАВ. МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ
- Юбикаб нь хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллээ апп, и-мэйл хаягаар дамжуулан хүргэнэ.
- Энэхүү мэдээлэл, амлалт нь ийнхүү илгээснээс хойш 48 цагийн хугацаанд хүчинтэй байна.
- Хэрэглэгч нь өөрийн гомдол мэдээллээ Юбикаб д апп-н чат, дуудлагын хэсгээр, мөн 77807780 утасны дугаараар дамжуулан гаргах боломжтой.
- Хэрэглэгч болон жолооч хоорондоо бүртгэлтэй утасны дугаараар, апп доторх утасны дуудлагаар, апп доторх чатаар тус тус бие биетэйгээ харилцана. Утасны дугаар ашиглан хийсэн дуудлага болон апп доторх дуудлагын ярианы бичлэгийг Юбикаб хадгалагдахгүй.
АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА
- Энэхүү үйлчилгээний нөхцөл болон бусад хууль тогтоомж зөрчсөн этгээд нь хуульд заасан хариуцлагаа бие даан хүлээнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргааныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Хавсралт 1. Хувийн зорчигч тээврийн үйлчилгээний нэмэлт нөхцөл
- Хэрэглэгч үйлчилгээ авахдаа өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонголтоо хийх бөгөөд, тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү тооны зорчигч зорчих боломжгүй байна.
- Зорчигч тээврийн үйлчилгээгээр хүргэлт хийхгүй.
- Жолооч зорчигчийг тээвэрлэхээс бусад нэмэлт үйлчилгээ үзүүлэхгүй.
- Хэрэглэгч тээврийн хэрэгсэлд согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй.
- Хэрэглэгч “чимээгүй аялал” тохиргоог сонгосон бол жолоочоос чимээгүй аялахыг шаардах эрхтэй.
- Хэт согтолттой хэрэглэгч харгалзах хүнтэй үйлчлүүлнэ. Жолоочийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, бохирдуулсан бол хэрэглэгч жолоочийн хохирлыг барагдуулна.
- Хүргэгдэх эд зүйлийн өмчлөгч болон эзэмшигч нь Хэрэглэгч байх бөгөөд, хүлээн авагч нь барааг хүлээн авах эрх бүхий этгээд байна. Жолоочийн хувьд захиалга өгсөн барааг дээрх шаардлагыг хангасан гэж ойлгоно.
-
Жолооч дараах хэмжээ, жингээс илүүгүй ачааг хүлээн авна.
- Жижиг оврын ачаа:
- 43cm x 43cm x 43cm хэмжээнээс ихгүй
- 10кг жингээс ихгүй
- Дунд оврын ачаа:
- 50cm x 50cm x 100cm хэмжээнээс ихгүй
- 50кг жингээс ихгүй
- Жижиг оврын ачаа:
- Жолооч дараах эд зүйлийг агуулсан болон агуулсан байж болзошгүй ачааг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хориглосон бүтээгдэхүүнийг тээвэрлүүлсэнтэй холбоотой эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
- Хамгаалалтын баглаа боодолгүй эмзэг бүтээгдэхүүн /цэцэг, бялуу гэх мэт/
- Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
- Тэсэрч дэлбэрэх бодис
- Бэлэн мөнгө, улсын бүртгэлээс олгодог бичиг баримт, банкны битүүмжгүй карт
- Согтууруулах, мансууруулах төрлийн бодис агуулсан бүтээгдэхүүн, бүртгэгдээгүй болон хориглосон эм
- Мал, амьтан
- Хүний бие, эд эрхтэн
- Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл
- Садар самууныг сурталчилсан эд зүйл
- Жолооч тухайн барааг дээрх хориглосон бараа гэж сэжиглэсэн тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр сав, баглааг нээж үзэх эрхтэй.
- Хүлээн авагчийн мэдээлэл тодорхойгүйгээс шалтгаалан ачаа хугацаандаа хүргэгдээгүй тохиолдолд хэрэглэгч эрсдэлийг хариуцна.
- Барааг хүлээн авах хэрэглэгч утсаа аваагүй болон утас нь холбогдох боломжгүй тохиолдолд хүлээлгийн горим руу шилжинэ.
- Хэрэглэгч даатгалын нэмэлт хураамж төлж, ачааг даатгалтайгаар тээвэрлүүлэх боломжтой. Даатгалын нөхөн төлбөр олгох журмыг хууль болон даатгагчийн гэрээний нөхцөлөөр зохицуулна.
- Тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ нь жолоочтой, жолоочгүй, ачигчтай гэсэн төрөлтэй байна.
- Шаардлагатай тохиолдолд жолоочгүй түрээсийн гэрээний хугацаанд тээврийн хэрэгслийн барьцаа мөнгийг хэрэглэгч Юбикаб ХХК-ийн дансанд байршуулна.
- Юбикаб нь өөрийн зуучилсан тээврийн хэрэгсэлд Хэрэглэгчийн учруулсан хохирлыг жолоочийг төлөөлөн нөхөн төлөхийг шаардах эрхтэй,
- Түрээслүүлэгч жолоочийг байлцуулан, тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдэх,
- Хэрэглэгч автомашиныг хүлээн авснаас хойш, хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэлд гэмтэл, хохирол учруулсан, сэлбэг хэрэгслийг сольсон тохиолдолд барьцаа мөнгөнөөс хохирлыг нөхөн төлүүлнэ. Барьцаа төлбөр нь хохирлыг нөхөн төлөхөд хүрэхгүй бол зардлыг жолоочийн өмнөөс Хэрэглэгчээс нэхэмжлэх эрхтэй.
- Хэрэглэгч Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
- Хэрэглэгч замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөж, аюулгүй хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.
- Юбикаб нь өөрийн дуудлагын жолоочийн онцлогт нийцсэн даатгалын гэрээг байгуулсан жолоочийг хэрэглэгчтэй холбон зуучилна.
-
Жолооч дараах төрлийн даатгалтай байна.
- Хэрэглэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулах- 4,000,000 төгрөг хүртэл
- Гуравдагч этгээдийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулах- 4,000,000 төгрөг хүртэл
- Хэрэглэгчийн эрүүл мэндэд хохирол учруулах- 2,000,000 төгрөг
- Хэт их согтолттой хэрэглэгчид үйлчлэхээс татгалзах эрхтэй
Хувилбар: 2.0
ЮБИКАБ ХОЛДИНГ ХХК
2024.05.01