7780-7780
?
Тусламж
7780-7780
?
Тусламж

ХАМТ ОЛНООРОО ХООЛ УНААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНАХ УУ?

Технологийн орчин үеийн шийдэл дээр үндэслэн АЖИЛТАН нэг бүр хэрэгцээт хоол унаа, хүргэлтийн зардлаа байгууллагын нэгдсэн данснаас төлөх мөн БАЙГУУЛЛАГА тухайн зардлыг хянах, төлбөрийн хөнгөлөлт урамшуулал эдлээрэй

Холбоо барих
Технологийн орчин үеийн шийдэл
Байгууллагаар төлбөрөө төлөх
Нэгдсэн удирдах, хяналтын систем
Байгууллага дээр баримт үүснэ
Итгэл даасан
Урьдчилсан захиалгат үйлчилгээ
Монголын хамгийн олон жолоочтой платформ
Хөтөлбөрөө байгууллага өөрөө зохионо

Хэрхэн ажилладаг вэ?

Байгууллагаа бүртгүүлэн урьдчилгаа байршуулснаар танай ажилчид гишүүнчлэлийн эрхээр нэвтрэх боломжтой.

1

Бүртгүүлэх

Хамтран ажиллах гэрээ байгуулан, манай системд өөрсдийн бүртгэлийг үүсгэнэ. Байгууллага өөрийн ажилтанд олгох хөнгөлөлтийн дүн, нөхцлийг сонгож гэрээ байгуулна.

2

Урьдчилгаа байршуулах

Гэрээний зүйл заалтын дагуу тодорхой хэмжээний урьдчилгааг манай дансанд байршуулна.

3

Админ эрхээр нэвтрэх

Бүртгүүлээ баталгаажуулсан байгууллагад админ эрхийг өгөх бөгөөд уг эрхээ ашиглан ажилчдыг нэмэх, хасах, хянах үйлдлүүдийг хийх боломжтой.

4

Гишүүдэд хувиарлах

Гишүүд нэмж, хасч, удирдах боломжтой бөгөөд алба хэлтэсээр нь хуваарилан аялалаа эхлэхэд саадгүй болно.

5

Гишүүн аялал хийх

Ингээд танай ажилтан хөнгөлөлттэй дүнгээр аппликэйшнээ ашиглан унаагаа, өдрийн хоолоо захиалан авна.

6

EBarimt шивэгдэх

Сарын эцэст худалдан авсан дүнгээр танай байгууллагад зардлын баримт шивэгдэнэ. 

7

Сарын тооцоо нийлэх

Сар бүрийн төгсгөлд нийт хуримтлагдсан дүнгээр байгууллага тооцоо нийлнэ.

8

Үлдэгдэл төлбөр төлөгдөх

Тооцоо нийлэн үлдэгдэлээ шилжүүлсэнээр дараагийн сарын аялалдаа гарахад бэлэн болно.

Бидний санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээ:

Өдрийн хоол хүргэлтийн үйлчилгээ
Ажилчдын өдрийн хоол, Арга хэмжээний хоол зэрэг UBEats -с санал болгож буй бүх үйлчилгээг байгууллага хэрэглэгчдэд зориулсан нөхцөлөөр авах боломжтой.
UBEAT-ээс авсан хоол бүрээс 10%-тай тэнцэх үнийн дүнд UBCAB-ын хэтэвч цэнэглүүлэх боломжтой.
Байгууллагын унаа
Танай байгууллага ажилчдадаа унааны мөнгө олгодог бол энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой. Мөн байгууллагыг машин ажил хөөцөлдөхөд хүрэлцэхгүй байна уу? Тэгвэл та энэ үйлчилгээг ашиглаарай.
Хүргэлтийн үйлчилгээ
Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан бичиг баримт, жижиг оврын эд зүйлс хүргүүлэх үйлчилгээ юм
Шуурхай хүргэлт
Шуудан хүргэлт